Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалан, хэв журам сахиулах хүндтэй үүргийг гүйцэтгэдэг нийслэлийн цагдаа, дотоодын цэргийн 25 алба хаагчид түрээслээд өмч¬лөх орон сууцад хамрагдах батламж өчигдөр гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дар¬га бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улс орныхоо тусгаар тогтнол, эв нэгдлийг хамгаалж, хэв журмыг сахиулах хүндтэй, амаргүй албанд зүтгэдэг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асууд¬лыг шийдэхэд нийслэлийн удирдлага онцгой анхаардаг, цаашид ч тэднийхээ өсөн дэв¬жих нөхцөл бололцоог дэмжинэ. Хэцүү цаг үед ачааны хүндийг үүрдэг цагдаагийн албаны боловсон хүчин чадавхжиж, чадварлаг олон за¬луугаар эгнээгээ тэлнэ гэдэгт итгэж байна. Төр, түмнийхээ төлөө зүтгэх үйлсэд нь амжилт хүсье” хэмээн онцолсон юм.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын (НЦУГ) дэд бөгөөд Захиргааны удирдлагын гарындарга, цагдаагийнхурандааЦ.Сугаржав “Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг ийнхүү шийдэж, орон сууцтай болгож буй нийслэлийн удирдлагад маш их талархаж бай¬на. Бид Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт олон жил идэвх зүтгэлтэй ажилласан 25 хүнд түрээслээд өмчлөх орон сууцын батламж өнөөдөр гардууллаа. Өмнө нь жилд таваас хэтрэх¬гүй алба хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцын төсөлд хамруулдаг байсан” хэмээв.
Орон сууцын батламж гардсан цагдаагийн алба хаагчид сэтгэгдлээ ийнхүү хуваалцсан юм. НЦУГ-ын Шөнийн эргүүлийн хэлтсийнжолооч цагдаа, ахлагч Г.Баттулга “Цагдаагийн байгууллагад ажиллаад найман жил болж байна. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Орон сууцтай болох сай¬хан мэдээг өчигдөр сонссон. Ажилчид, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг ийнхүү шийдэж буйд үнэхээр талархаж байна. Гэр бүлдээ санаа зоволгүй, ажлаа илүү урам¬тай, сайн хийх боломж бүрдлээ” гэв.
Мөн НЦУГ-ын үйлчлэгч Б.Гансүх “Сүүлийн есөн жил байгууллагадаа ажиллаж байна. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Орон сууцтай болох тухай мэдээг сонсоод гэр бүлийнхэн минь хамгийн их баярласан. Нөхөр маань өглөө хүргэж ирээд, одоо ч батламжаа аваад гарч ирэхийг минь гадаа хүлээж байгаа. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж бай¬гаа удирдлагадаа, мөн нийслэлийн Засаг даргад баярлалаа. Ажлаа урамтай, сайн хийх болно” гэлээ.
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ж.Бат-Эрдэнэ “Цагдаагийн байгууллагад 2012 оноос хойш ажиллаж байна. Баянзүрх дүүрэгт эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Орон сууцад орох мэдээг тэд маань маш их баярлаж хүлээн авсан. Албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэсний минь шагнал гэж бодож байна. Алба хаагч нар, залуустаа хандаж нэгэнт зориод орсон албаа сайн хашаарай, амьдралд сайхан зүйлс тохиолддог шүү гэж хэлмээр байна” хэмээв.