Филиппиний сэтгүүлч Мария Ресса болон түүний мэдээллийн “Rappler” агентлагийн татвараас зайлсхийсэн хэргийг тус улсын шүүх цагаатгажээ. Үүнийг хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцлийн ялалт гэж үзэж байна. Хуулийг түүний эсрэг хэрхэн дарангуйлах хэрэгсэл болгон ашигласан, энэ тэмцэл дөрвөн жил гаруй үргэлжилсэн тухай тэрбээр ВВС-д ярьжээ. Мария Ресса 2021 онд Нобелийн энхтайвны шагнал хүртсэн билээ.
Тус агентлаг нь Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег ил тод шүүмжилдэг цөөн хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг байсан юм. Р.Дутертег Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрохын өмнөх өдөр Филиппиний Үнэт цаас, биржийн хороо дээрхагентлагийн тусгай зөвшөөрлийг цуцалсан аж. Р.ДутертегийнЗасгийн газар 2018 онд М.Ресса болон түүний агентлагийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгасанаж. Тус редакцад гадаадаас хөрөнгө оруулсны хариуд ийм арга хэмжээ авсан байна. Уг хэргийг сэтгүүлчид болон иргэдийг хэлмэгдүүлэх, айлган сүрдүүлэхэд хуулийг улам их ашиглах болсны нэг жишээ гэж Филиппиний Үндэсний сэтгүүлчдийн холбооноос мэдэгдэв.
“Энэ амаргүй зам байлааа. Бас энэ сүүлчийн тулаан биш. Мартин Лютер Кинг “Үүнд цаг хугацаа хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Би шүүхийн шийдвэрийг уншсан. Биднийг шүүхэд өгөх ямар ч шалтгаан байгаагүй. Бид татвараас зайлсхийдэггүй, хэзээ ч зайлсхийж байсангүй. Тиймээс энэ нь Филиппин улсын замнах чиглэлийг тодорхойлсон үнэхээр чухал өдөр байлаа” гэж Мария Ресса хэлэв. Түүний хууль, эрх зүйн асуудал Р.Дутерте Засгийн газрын эрх барьж байх үед эхэлсэн бөгөөд шинэ Ерөнхийлөгч бага Фердинанд Маркосын үед үргэлжилсэн юм. “Өнөөдөр манай Төрийн тэргүүн Давост бизнес эрхлэгчидтэй ярилцаж байна. Энэ бол Филиппин хаашаа явж байгааг ойлгох сайны дохио. Тэмцэл хараахан дуусаагүй, бидэнд хийх зүйл их бий. Би шоронд орох уу. Үгүй гэж бодож байна” гэж М.Ресса тэмдэглэлээ. Түүний эсрэг өөрхэд хэдэн хэрэг үүсгэсэн бөгөөд олон жил хорих ял оноож болзошгүй.
Сүүлийн дөрвөн жил түүний гэр бүл, ялангуяа эцэг, эх нь маш их хохирол амсжээ.
М.Ресса нийгмийн сүлжээгээр хуурамч мэдээлэл түгээхийг тэвчдэггүй бөгөөд “Facebook”-ийг тархины алх, харин “TikTok”-ийг бол мэс заслын хэсэг гэж үздэг аж. Тиймээс тэрбээр “Facebook”-ийн гүйцэтгэх захирал Марк Зүкербергтэй уулзвал “Хязгаараа тэмдэглээрэй, Марк” гэж хэлэх гэнэ.