Нэгдүгээр сарын 19-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө бүх нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Байтаг Богд орчим, Идэр, Тэс, Орхон голын хөндийгөөр -36...-41 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -31...-36 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15...-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -21...-26 градус, бусад нутгаар -25...-30 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, Алтайн өвөр говь орчмоор -5...-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -28...-30 градус, өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -34...-36 градус, өдөртөө -26...-28 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -33...-35 градус, өдөртөө -23...-25 градус хүйтэн байна.
Нэгдүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -41...-46 градус, өдөртөө -28...-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -21...-26 градус хүйтэн байна.