Япон Улсын элчин сайдын яам энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн виз мэдүүлгийн цаг товлох журмыг цуцлах болсон тул та бүхнийг нөхцөл байдлыг ойлгоно гэдэгт найдаж байна.
Тус ЭСЯ-ны өдөрт хүлээн авах виз мэдүүлгийн тоонд хязгаар тогтоосон байдаг бөгөөд өнөөгийн байдлаар Япон улс руу зорчих хүсэлтэй виз мэдүүлэгчдийн тоо эрс нэмэгдэх хандлагатай байна. Тус ЭСЯ-ны зүгээс хүйтэн сэрүүний улиралд виз мэдүүлэгчдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар мөн өдөрт хүлээн авах виз мэдүүлгийн тоог нэмэгдүүлэх тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн аж.
Гэвч өнөөгийн байдлаар виз мэдүүлгийн цаг гурван сарыг дуустал олгогдсон нөхцөл байдалтай байна. Иймд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн виз мэдүүлгийн цаг товлох журмыг цуцлахаар төлөвлөжээ. Консулын хэлтсээс дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараах бөгөөд дарааллын дагуу визний мэдүүлгийг тухайн өдөртөө хүлээн авах зохицуулалтыг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлнэ. Энэ талаар бусад дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд тус ЭСЯ-ны цахим хуудсаар дамжуулан мэдээлэх болно.
Энэ оны гуравдугаар сарыг дуустал виз мэдүүлэх цаг авсан боловч тухайн хугацаандаа виз мэдүүлэх боломжгүй болсон иргэд тус ЭСЯ-ны Консулын хэлтэст заавал урьдчилан мэдэгдэж, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Ингэснээр бид хүлээлэгт буй бусад виз мэдүүлэгчдэд цаг олгох боломжтой болох юм.
Хүмүүнлэгийн болон эмчилгээний зорилгоор Япон улс руу яаралтай зорчих шаардлагатай иргэдийн тухайд урдын адил ЭСЯ-ны Консулын хэлтэст хандан тусгайлан хүсэлтээ гаргана уу.