Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Амар мөрний сав газрыг хамгаалъя” сэдэвт зурагт хуудасны уралдаан зарлажээ. Үүнд Амар мөрөн дамнан оршдог Монгол, ОХУ, БНХАУ-ын 5-18 насны хүүхдүүд оролцох боломжтой аж. Монголоос Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хүүхэд багачууд бүтээлээ сойх эрхтэй гэнэ. Энэхүү уралдаан нь тус бүс нутгийн цэнгэг ус, хүлэрт намгийн нөөц, зэрлэг амьтан, нүүдлийн шувууд, дэлхийд ховордож буй загасны төрөл зүйлийг хамгаалах асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх зорилготой юм байна. Бүтээлийг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл infi@wwf.mn хаягаар хүлээн авч, аmurinfocenter.org цахим хуудсанд байршуулан, олон нийтийн дунд санал хураалт явуулах нь.
Бэлтгэсэн Ж.Танан