Сар шинийн баярыг угтан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсноо нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Цагаан сараар иргэд 900 тэрбум гаруй төгрөгийн бараа худалдан авч, дийлэнхийг нь импортын бүтээгдэхүүнд зарцуулдаг. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, хэрэгцээт зүйлсээ дотоодоосоо худалдан авах боломж бүрдүүлэх зорилгоор элүзэсгэлэнг дэлгэх гэнэ. Одоогоор нийслэлд 15 байршилд үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ сарын 20-ноос хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх аж.