Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Системээс шалгахад хүүхдийн мөнгөнд хамрагдсан гэж гарсан өрхийн хүүхдийн мөнгө нь асуудалгүй олгогдон. Харин байр, орон сууц, машин зэрэг мэдээллийн давхардлаас үүссэн алдааг 14 хоногийн хугацаанд шинэчилж, хүүхдийн мөнгө авах ёстой өрхийн хүүхдүүдэд сар бүр мөнгө олгоно.
Мөн иргэд хоорондоо эд хөрөнгөө худалдан, наймаалцахдаа бүртгэлээ цаг тухайд нь хийлгэдэггүйгээс мэдээллийн зөрүүтэй байдал үүсээд байна. Монголын төрд бүх төрлийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг боловч иргэдийн хоорондын шилжих ажиллагааг иргэдийн зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй. Зөвшөөрсөн тохиолдолд л хийгддэг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй" гэв.