Халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо өнгөрсөн онд 325,600 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 250.4 мянга (43.5%)-аар буурахад коронавируст халдварын 302 мянган (46.2%) тохиолдол бүртгэгдсэн нь нөлөөлсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 2022 онд тэмбүүгээр 4,144 хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос 527 (14.6%)-аар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Түүнчлэн улсын хэмжээнд 2022 онд ХДХВ/ДОХ-ын 19 тохиолдол илэрч, нийт тохиолдол 346 болсон байна.