Украины энхийн төлөвлөгөөнд ОХУ-ын саналыг тусгах, зохицуулахад нь Европ, АНУ оролцох ёстой гэдэгт Туркийн Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч ИбрагимКалын итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Талууд их хэмжээний хохирол амсаж, дайны улмаас туйлдсаны дараа хэлэлцээний ширээнд сууна. Тиймээс бид зөвхөн Украин, Орос, тэдгээрийн удирдлагын хооронд төдийгүй АНУ, Европын оролцоотой шийдвэр гаргах ёстой. Оросыг оролцуулахгүйгээр энхийн төлөвлөгөө амжилт олохгүй” гэж тэрбээр онцлон тэмдэглэв. Хэлэлцээ,эсвэл цэргийн аргаарч бай зорилгодоо хүрсэн цагт Украины дайн дуусна гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Украины асуудлаарх хурлын үеэрОХУ-аас тус байгууллагад суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя үүний өмнө мэдэгдсэн юм.