2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаарт аяллын нислэг нь Сөүл хотын цаг агаарын нөхцөл байдал буюу Инчён олон улсын нисэх буудал орчимд өтгөн манан татан алсын барааны харагдац зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байсан тул зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллах дүрмийн дагуу Сөүл хотын Кимпо нөөц нисэх буудалд газардсан байна.
Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нөөц нисэх буудалд буух нь ослын буулт биш юм.
ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн цагийн хуваарь (Улаанбаатар хотын цагаар):
- Чингис Хаан ОУНБ-аас хуваарын дагуу 07:59 цагт хөөрсөн
- Кимпо ОУНБ-д 10:45 цагт буусан
- Кимпо ОУНБ-аас Сөүл хотын чиглэлд 15:00 цагаас хөөрсөн
- Инчён ОУНБ-д 15:51 цагт буусан
- Инчён ОУНБ-аас Улаанбаатар хотын чиглэлд 17:04 цагаас хөөрсөн
- Чингис Хаан ОУНБ-д 20:28 цагт буусан.