"Халуун цуст" гэх нэрээр танигдсан Г.Тулгын шүүх хурал өнөөдөр 9.00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон.
Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурал хойшилж, улмаар ирэх сарын 14-ний өдрөөр товложээ.
Тодруулбал, Г.Тулгыг өнгөрсөн оны наймдугаар сарын 3-ны өдөр саатуулсан. Түүнийг экстремист үйл ажиллагаа явуулсан буюу Эрүүгийн тухай хуулийн 19.8.1 ангиар буруутгасан аж.
Тус зүйл ангид Экстремист үйл ажиллагаа явуулах 1.Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.