Архангай аймаг бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж буй. Талууд Архангайг нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгож хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж, 2030 он хүртэл үе шаттай ажил хийхээр төлөвлөжээ. Энэ зорилтынхоо хүрээнд “Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв” төрийн бус байгууллагаар аяллын бүсчилсэн маршрут тогтоох, дээрх хөтөлбөрийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлжээ. Мэргэжилтнүүд тус аймгийн газар нутгийн онцлогоос хамаараад нүүдлийн соёлын, дэлхийн соёлын өвийн, байгалийн аяллын гэсэн гурван бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөөболовсруулсан байна.