Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг, Дорнод аймгийн Халхгол сумдын нутаг дэвсгэрт улсын хилийн зурвасууд байдаг. Эдгээр газруудад энэ сарын 06-11-ний өдрүүдэд шалгалт хийжээ. гэтэл улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрч хуш модны самар бэлтгэж байжээ. Тодруулбал, автомашин, морин уналгатай нийт 84 хүнийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэлээ.