Гандантэгчэнлэн хийдийн санхүүгийн албаны бичээч лам сүсэгтэн олны ном уншуулахаар тушаасан 35.2 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэг гарсан байна.
Гандантэгчэнлин хийдийн кассын бичээч лам А.Г нь ажиллах хугацаандаа 2017 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны долдугаар сарын 09-ний хооронд давуу байдлаа ашиглаж, иргэдийн ном бичүүлсэн мөнгөнөөс нийт 35,265,400 төгрөгийг авч завшсан тохиодол гарсныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, өнгөрсөн оны тавдугаар сард шийдвэрлэжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. Хулд овогт А-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр сарын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Г-ийг зургаан мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.