Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс энэ сарын 2-6-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд холбогдох байгууллагуудад санал хүргүүлэв.
Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам”, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн Ёс зүйн дүрмийн төслийг хянаж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудад өмнө хүргүүлсэн “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтыг сайжруулж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээрх зөвлөмж”-ийн хэрэгжилтийн явц байдалтай өнгөрсөн долоо хоногт танилцаж, үр дүнг тооцон ажилласан байна.