Монголын анхны виртуал дугуйн УАШТ-д зориулсан “Сорил 4” тэмцээн болж, 30 тамирчин хурд сорив. Тус тэмцээнд эхний 10 байрт шалгарсан дугуйчдаас “Аттила” клубийн тамирчин, ОУХМ Б.Мягмарсүрэн түрүүлж, “Team OGGI”-гийн Э.Болор-Эрдэнэ, “Хубилай”-н Б.Амартүвшин нар удааллаа. Амаргүй замд хоёр цаг тасралтгүй уралдсан тамирчдын уралдааныг “Хурд Эрдэнэт” клубийн дасгалжуулагч Р.Галбадрах, улсын шигшээ багийн дасгалжуулагч Т.Төгөлдөр нар шууд дамжуулан үзэгчдэд хүргэжээ. Ташрамд дуулгахад, нийслэлийн аварга шалгаруулах виртуал дугуйн тэмцээний өмнөх “Сорил 3”-т дээрх гурван тамирчин мөн эхний гурван байрт жагссанбайна. Монголын спортын корпорацаас виртуал дугуйн УАШТ-ийг “MNB sports” сувагтай хамтран МҮОНРТ-ийн “600” студид энэ сарын 14-15-нд зохион байгуулна. Шилдэг 30 тамирчин өрсөлдөх уг тэмцээнд АНУ, Япон, Австрали, Бельги, БНСУ-д амьдарч буй монгол дугуйчид оролцохоор хүсэлт ирүүлжээ. Оролцогчид эхний өдөр цахим платформоор 34, дараа нь 67.5 км замд хурд сорих юм.