Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад өнгөрсөн сард хилийн хориг тавьж, яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Тэгвэл өнөөдөр Ч.Маралмаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Хуралдаанаар Ч.Маралмаад холбогдох шүүх хурлыг энэ сарын 24-ний өдрийн 11.00 цагт товлосон байна.
Урьдчилсан хэлэлцүүлэгт Ч.Маралмаа өөрийн биеэр оролцсон бөгөөд Ч.Маралмаа болон тэдний өмгөөлөгчийн зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцжээ.