Цагдаагийн байгууллагаас Налайх шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэлийн Налайх дүүрэгт 45 хяналтын камер шинээр суурилуулжээ.
Камерыг гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй 15 байршилд, Буян Налайхын уулзвараас цагдаагийн хэлтэс хүртэл төв зам дагуу 8 цэг дээр нийт 16 чиглэлийн камер шинээр байршуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, махны үйлдвэр, мал нядалгааны газруудыг теле хяналтын камерын нэгдсэн сүлжээнд холбосноор гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орон байр, мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох ач холбогдолтой аж.