Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байр хогийн суваг шатаж байсныг унтраажээ.
Тодруулбал, дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 20.57 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн суваг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 84 иргэнийг гаргасан.