УУХҮЯ-наас мэдээлснээр улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 106 611 тонн шатахууны үлдэгдэлтэй байв. Үүнээс А-80 бензиний 6109 (37 хоногийн), АИ-92-ын 39 125 (29), АИ-95-ын 4164 (31), дизелийн түлшний 53 254 (21) тоннын үлдэгдэлтэй байсан аж. Манай улс энэ оны эхний 10 хоногт 38.6 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс А-80 автобензин 0.05, АИ-92-ыг 6.4, АИ- 95/98-ыг 0.6, дизелийн түлш 27.5, онгоцны түлш 0.9, бусад бүтээгдэхүүн гурван мянган тонныг импортолсон гэнэ.
Бэлтгэсэн Ц.Ундрал