ЦЕГ-аас 10 тэрбумыг хураалгасан УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөлийн хэргийн баримуудыг дэлгэлээ. Тодруулбал, түүний гэрт нэгжлэг хийхэд сейфнээс нь
- 1,573,833 ам.доллар
- 548,574 юань
- 54,100 евро
- 1,425,370,000 төгрөг ₮
-4 тэрбум үл хөдлөх худалдах авах гэрээ гарч иржээ.
Энэ талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа н.Ганчулуун "АТГ-, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сарын 5-нд иргэн Б-ийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валют, зургаан орон сууцны гэрчилгээг хураан авсан. Хэргийн холбогдогч, яллагдагч Б-д Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуулийн мөнгө угаах, татвар төлөхөөс зайлс хийх, үндэслэлгүй хөрөнгөжих, хахууль авах гэх зүйл ангид холбогдуулан, шалгаж байна. Мөн энэ сарын 9-ний өдөр нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.Хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхээр ЦЕГ, АТГ ажиллаж буй. Ингээд прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хэргийн баримтыг үзүүлье" гэж мэдээллээ.