Өнгөрсөн долоо хоногт Монгол орны ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун, зарим бүсэдүнэмлэхүй дулаан байсан талаар цаг уурын байгууллагаас мэдээлэв. Амралтын өдөр говийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр, ээвэр газруудад 0-5.5 градуст хүрч дулаарчээ. Тодруулбал, энэ сарын 7-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумд 5.5, Өвөрхангайн Арвайхээр, Хархорин, Төгрөгт гурван градус хүрсэн нь үнэмлэхүй дулаанд тооцогдож буй аж. Мөн тухайн өдөр говийн бүсэд хамаарах Дундговь, Дорноговь, Баянхонгорын зарим нутагт агаарын температур 0-3 градус байжээ. Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Ховдын Ховд, Мөнххайрхан, Чандмань зэрэг сумын нутгаар огцом дулаарч, агаарын температур нэмэх рүү орсныг цаг уурчид халуун нөөлөг салхины нөлөөтэй холбож тайлбарлав. Ням гарагт Улаанбаатарт хасах дөрвөн градус байсан нь 1979 оноос хойших нэгдүгээр сарын7-ны өдрүүдээс хамгийн дулаан нь болжээ.
Өчигдрийн байдлаар манай орны нийт нутгийн70 гаруй хувь нь цастай, Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий зэрэг найман аймгийн 13 сум цагаан зудтай байна. Мөн 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байв. Зудын эрсдэлийн хувьд нийт нутгийн 60 хувьд их, 30 хувьд дунд, үлдсэн нь бага гарчээ. Маргааш нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх газарт цас орж, хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас анхааруулав.
Бэлтгэсэн Ж.Танан