ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Mongolian journal of chemistry” нь 2020 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Scopus” санд бүртгүүлсэн Монголын анхны сэтгүүл болж байв. Тэгвэл ШУТИС-ийн “Mongolian geoscientist” нь олон улсын нэр хүнд бүхий уг санд бүртгэлтэй манай улсын хоёр дахь, их сургуулиас хүлээн зөвшөөрөгдсөн анхны сэтгүүл боллоо. БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрындарга Д.Баттогтох энэ баярт үйл явдлыг онцлоод “Монгол мэдлэг дэлхийд танигдах, дэлхийн мэдлэгийг үндэсний сэтгүүлээрээ дамжуулан шүүн тунгаах боломж нээгдлээ” гэв. “Mongolian geoscientist” сэтгүүлийг геологи, байгалийн ухааны чиглэлийн судалгааны үр дүнг түгээндэлгэрүүлэх зорилгоор ЖАЙКА-ийн төслийн хүрээнд1996 оноос эрхлэн гаргажээ. Харин ШУТИС үүнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онлайн сэтгүүл болгох зорилгоор 2018 оноос бодлогоор дэмжиж эхэлсэн байна.