Богдхан уулын дархан цаазат газарт цаа буга “нутагшаад” сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэсэн ч нийслэлчүүдэд тайгын энэ сүрлэг амьтан шинэлэг, анхаарлыг нь татсан хэвээр байна. Өнгөрсөн ням гарагт Зайсангийн аманд очиход цаатны урц олны хөлд дараатай, цаа бугатай дотночлон танилцах гэсэн иргэд дараалал үүсгэсэн байв. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Зүүн тайгаас ирсэн Н.Ганбат “Ирсэн зорилго минь биеллээ. Хүүхэддээ цаа буга харуулах гэсэн эцэг, эхчүүд амралтын өдөр олноороо зорин ирж байна. Хүнтэй тухтай үг солих зав гарахгүй л явна. Цаанууд шинэ нутагтаа идээшиж, дасаж эхэлсэн. Гэхдээ бид ирэх гуравдугаар сард нутаг буцна” гэсэн юм.
Тэрбээр хөвч тайгад дөрвөн улирлын турш цаа буга маллан, нүүдэллэж амьдардаг тува иргэдийн ахуй соёл, өв уламжлалыг нийслэлчүүдэд, тэр дундаа хүүхэд, залууст таниулах зорилгоор түм түжигнэж, бум бужигнасан их хотын хаяа барааджээ. Ингээд цаа буга идээшлэхэд хамгийн тохиромжтой, аялагчдад ойр газар болох Богдхануулын Зайсангийн амыг сонгож, хоёр урц, дөрвөн цаа бугатайгаа төвхнөсөн байна.
Н.Ганбатын гол зорилго нь цаатан түмний амьдрал, цаа бугыг сурталчлах. Дараагийнх нь “Хүүхэдхөгжлийнтөв”-ийнүйл ажиллагааг дэмжих. “Лантуундохио” болон “Шидэт урц” төрийнбус байгууллагынхан өнгөрсөн оны хавар Хөвсгөлийн Цагааннуур сумын Зүүнтайгад отоглон буй 20-иод айлын хүүхэд багачуудад зориулан сургалт явуулахад тохиромжтой, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангасан урц бүхий “Хүүхэд хөгжлийн төв” нээсэн юм. Тэгвэл энэ төвийн үйл ажиллагааны зардалд дэмжлэг үзүүлэх нь түүний бас нэг зорилго аж. Тиймээс нийслэлчүүдэд төлбөртэй үйлчилгээ санал болгож байна.
Цаа буга болон урцны орчмын зураг авахад 5000 төгрөг. Цаатай хамт зургаататуулахад 10 000 төгрөгийн төлбөртэй. Цаа буга унах, цаанчаргаар гулгах үйлчилгээ тус бүр 20 000 төгрөгийн үнэтэй. Түүнчлэн 25 000 төгрөг төлөөд, цаатны урцанд хонох боломжтой. Эдгээрээс хамгийн эрэлттэй үйлчилгээ нь цаан чаргаар гулгах гэнэ. Харин иргэд хамгийн их “дөлж” байгаа үйлчилгээ нь идэр есийн хүйтэнд цаатны урцанд хоноглох аж.