Улсын хэмжээнд өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар 218 689 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 11 дүгээр сартай харьцуулахад 20.8 хувиар өссөн аж.
Нийт зөрчлийн хэргийн 81.3 хувь нь Нийслэлд, 18.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99.3 хувийг Цагдаагийн байгууллага, 0.1 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 0.5 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 218.348 хүн, 340 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 23.2 хувиар, хуулийн этгээд 36 хувиар тус тус өсжээ.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.1 хувь нь эрэгтэй, 23.9 хувь нь эмэгтэй байгаа бол 66.1 хувь нь 26-45 насныхан байж.
Өнгөрсөн 12 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 11 дүгээр сартай харьцуулахад зарим төрлийн зөрчил өссөн дүнтэй байна. Тодруулбал, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 3.3 дахин, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 1.2 дахин, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 1.1 дахин, Хулгайлах зөрчил 92 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 36 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 31.6 хувиар, Хүний биед халдах зөрчил 29.5 хувиар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 13.7 хувиар тус тус өссөн гэнэ.
Харин Мөрийтэй тоглоом тоглох зөрчи 91.6 хувиар,Танхайрах зөрчил 17.5 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 50 хувиар тус тус буурсан байна.