ЭЦА-наас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татагдсан С.Батдөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг БГД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Золбоо өнөөдөр 10 цагаас хэлэлцэж, 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав.