Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газар самар түүж байсан иргэн сураггүй болжээ.
Тодруулбал, аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т энэ сарын 08-ны өдөр дөрвөн хүн самар түүж байснаас иргэн У-нь сураггүй болсон тухай дуудлагыг 01.09-ний өдрийн 01.15 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн иргэн У /25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан