НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутаг дахь амьтан, ургамлын мониторинг судалгааны “Биосан” цахим мэдээллийн сан, аппликэйшн хөгжүүлж байна. Үүнийг энэ оны гуравдугаар сард хэрэглээнд нэвтрүүлэх зорилт тавьжээ.
Ийм мэдээллийн сан, аппликэйшнтэй болсноор тусгай хамгаалалттай газар нутгуудад тархан амьдардаг зэрлэг амьтан, ургамлын зүйлүүдийн ажиглалт, тархалтын мэдээг цуглуулах, тэдгээрийг нэгтгэн боловсруулах, үүнд үндэслэн дүн шинжилгээ хийх боломжтой болох бөгөөд цаашлаад биологийн олон янз байдлыг урт хугацаанд хянах, байгаль хамгаааллын оновчтой арга хэмжээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх нь. Тусгай хамгаалалттай газруудын төлөвлөгөөт судалгааны мэдээллүүдийг уг системд байгаль хамгаалагчид тогтмол оруулах юм байна.