Цахим орчинд "Нийтийн тээврийн үнэ өснө, тухайлбал, автобусаар зорчих үнэ 1500 төгрөг болно" гэдэг мэдээлэл тарсан. Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатараас энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн үнэ нэмэгдэхгүй. Хот дотор автобусаар зорчих үнэ 500 төгрөг хэвээрээ” гэх мэдээллийг өглөө. Өөрөөр хэлбэл, автобусны үнэ өсөөгүй. 500 төгрөг хэвээрээ аж.