Дэлхийн оюутны спортын өвлийн универсиад наадам 1991 онд Японы Саппоро хотод болоход Монголын тамирчид анх оролцсон түүхтэй. Тэгвэл XXX универсиад наадмыг АНУ-ын Нью-Йорк муж улсын Лейк-Плэсид хотод энэ сарын 12-22-нд зохион байгуулах нь. Тус наадамд 50 орны 2500 гаруй тамирчин спортын 12 төрлөөр өрсөлдөнө. Монголын оюутны спортын холбоо, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын цанын холбоо, Монголын тэшүүрийн холбоотой хамтран ажиллаж, гурван дасгалжуулагчийн удирдлагад гүйлтийн цана, шорт трейк, фристайл, снөүбоардын төрөлд тамирчдаа оролцуулахаар болсон. Монголоос 14 хүний бүрэлдэхүүнтэй баг өчигдөр тус хотыг зорив. Угнаадамд өрсөлдөх багийн тугчаар гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Б.Номин-Эрдэнийгсонгожээ. Өвлийн спортын универсиад наадамд 15 дахьудаагаа хүч сорих манай тамирчид Испани улсын “Келме” брэндийн найман иж бүрдэл хувцас өмсөх аж. Наадамд оролцох шорт трейк, тэшүүрийнтамирчид Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спор тцогцолборт, цаначид “Скай ресорт” болон Хандгайтад бэлтгэлээхангажээ. Өвлийн спортын универсиад наадмыг ирэхонд БНСУ-ын Кангвон муж, 2026 онд Италийн Милан, Кортина хотод зохион байгуулна. Тамирчид универсиадад оролцсоноороо олимпын эрхийн оноо авах, чансаагаа нэмэгдүүлэ хболомжтой.