Улаанбаатар уурын зуух, “үхлийн хөндий” болж хувирлаа. Өглөө, д, орой гээд өдрийн бүх ед өтгөн утаа хотыг бүхэлд нь бүрхэж, зэгдэх орчныг хязгаарлан, байж суух аргагүйд хүргэж байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хязгаарлуулж, хорт утаанд жилийн жилд дарлуулдаг нийслэлчүүдийн тэсвэр тэвчээр, уур бухимдал энэ өвөл туйлдаа хүрлээ. Монголчуудын дунд хорт хавдар, ханиад, томуу, амьсгалын замын бусад төрлийн өвчлөл ихэссэн нь, улс, хувийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, эцэг, эхчүүд сул орны эрэлд гарч байгаа нь, толгой өвдөх, бие сульдах, ядрах зэрэг шинж тэмдэг иргэдийн дунд нийтлэг илрэх болсон нь хүхэрлэг хий тэргүүтэй хорт бодисын нөлөө даамжирсны үр дүн гэж нийслэлчүүд оношилж байна. Боломжтой, чадалтай нь р хүүхдүүдээ утаа, ханиад, томуунаас хол байлгахын тулд харийн орон руу сандчин явуулж байна гэх. Харин тийм чадал чансаагүй олонх нь цэвэр агаар мөрөөдөн, хөдөө амьдрах шинэ хүсэл тэмүүлэл тээж, төр, засгийнхаа чадамжгүй, “дүлий”-г гайхаж сууна.
Энэ өвөл утаа эрс ихэссэн. Зарим хэсэгт өндөр барилга, байгууламжийн орой, МҮОНРТ-ийн цамхаг хүртэл харагдахгүй болтлоо “манантсан”-ыг иргэд олон нийтийн сүлжээнд баримттайгаар дэлгэсэн. Өчигдөр 13.00 цагт гэхэд Баянхошуу, Хайлааст орчим маш их бохирдолтой буюу стандартаас давсан үзүүлэлттэй байв. МҮОНРТ, Амгалан, Зуун айл, Толгойт, Нэгдүгээр хороолол орчимд ч агаарын чанар сайнгүй харагдав. Яг энэ ед Улаанбаатар дэлхийн 101 хотоос бохирдлын түвшнээрээ 17 дугаарт жагсаж байсан юм. Агаарын чанарыг мэдээлдэг суурин харуулууд, аппликэйшнүүд ийслэл өмнөхөөс их утаатай болсныг, хорт бодисын хэмжээ эрс ихэссэнийг ийнхүү өдөр бүр, цаг тутам мэдээлсээр байхад, тэр нь бодитоор хүн бүхэнд харагдсаар атал албаны хүмүүс “Агаарын бохирдол ихсээгүй” гэж гүрийсээр байна.
Орчны бохирдлыг бууруулах ндэсний хороо тэргүүтэй холбогдох байгууллагууд хамтран мэдээлэл хийх үеэр ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр “Улаанбаатарын агаарын бохирдол бага түвшинд байгаа. Агаарын массын тунарал сэх процесс утаа өтгөрч, харанхуйлсан мэт харагдуулж буй” гэсэн бол Орчны бохирдлыг бууруулах ндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул “Нийслэл болон орон нутгийн агаарын чанар өнгөрсөн жилийнхээс төдийлөн дордоогүй. эхдээ хэвийн гэсэн г биш. Агаарын чанарт байгаль, цаг уурын нөлөөлөл өндөр гэдгийг иргэд ойлгоосой” гэв. ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин ч “Энэ жил харьцангуй хүйтэн байгаатай холбоотойгоор инверс зузаан тогтож байгаа. Эрчимтэй инверс тогтсон ед агаарын бохирдол тунарах зэгдэл ажиглагддаг. Энэ сарын 1, 3-нд зузаан инверс тогтсон, баруун хойноос салхитай байсан тул орчны харагдац муудсан. Үүнийг иргэд маш их хэмжээний бохирдол гэж харсан. Агаарын бохирдлын 50 хувь нь байгаль, цаг уурын нөлөөтэй” гэж ярив. Тэднийхээр бол Улаанбаатарын утаа хэвийн түвшинд буй, хэрэв бохирдол нэмэгдсэн мэт харагдаж байгаа бол түүнд байгаль, цаг уур, бас таны нүд л буруутай болж таарах нь. Арай ч дээ.