“Амьдралын мод” сургалтын хөтөлбөрийг Боловсролын ерөнхий газраас найман цэцэрлэгт туршилтаар хэрэгжүүлэхээр болжээ. Энэнь тоглоом болон бүтээлч үйл ажиллагаануудаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөр аж. Ингэхдээхүүхдээс гадна багш, эцэг, эх, асран хамгаалагчийг давхар хөгжүүлэх зорилготой юм байна. Үүний хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, цахим систем зэргийг сонгосон цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгөх гэнэ. Сургуулийн өмнөх боловсролын сур галтын чанар, хүртээмжийг сайжруулахад тулгамдаж буй асууд луудыг энэ хөтөлбөрөөр дамжуулан цогцоор нь шийдэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, дээрх хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгүүдийн сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулах, мөн хүүхэд хөгжих, сурах явцад эцэг, эх, асран хамгаалагчийн ур чадварыг ч дээшлүүлэх аж. Түүнчлэн үнэлгээний арга зүйг тогтмолжуулж, хүүхдийн хөгжлийн ахицыг тогтмол, бодитой үнэлэх боломжийг илрүүлэх зорил го тавьжээ. Мөн “Амьдралын мод” хөтөлбөрөөр дамжуулан багшийн ажлын ачаалал хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах гэнэ. Хамгийн чухал нь найман цэцэрлэгт туршилтын хөтөлбөр хэрэгжүүлснээрээ“Амьдралын мод”-ыг цаашид улсын хэмжээнд хэрхэн нэвтрүүлэх загварыг боловсруулах зорилго тавьжээ.
Бэлтгэсэн М.Оч