БОАЖЯ Завхан аймгийн Нөмрөг, Тэлмэн сумын заагт орших Тэлмэн нуурт түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүс бий болгож, хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буй. 2019 онд Улаагчны хар нуурын аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулахдаа тус бүсэд барих авто замыг төлөвлөж, зураг төслийг нь гаргасан аж. Тэгвэл Донойн хөндийгөөс Тэлмэн нуур хүртэлх 74 км газарт зам барих, эрчим хүч татах ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн “Сонголт дизайн консалтинг” ХХК дээрхяамны захиалгаар Тэлмэн нуурт аялал жуулчлалын цогцолбор хөгжүүлэх бизнес төлөвлөгөө боловсруулж дууссан байна. Нуурын экосистем, тогтцыг хөндөлгүй байгалийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг ямар үе шаттайгаар хийх зэргийг уг төлөвлөгөөнд тусгажээ. Уг бизнес төлөвлөгөөг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрынхан энэ сард багтаан аялал жуулчлалын салбарынханд танилцуулан, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ.