Манай орны ихэнх гол, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа ч өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см-ээр нимгэн, хүн, мал, тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих хэмжээнд хангалттай бэхжээгүйг цаг уурын болон онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Нуурын толио болон голын уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг дурдав. Иймд иргэдийг цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчиж, эрүүл мэнд, амь, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр иргэд хулгайгаар зорчих тохиолдол байнга гарч буйтайхолбоотойгоор тус хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргааныхан аймгийнхаа холбогдох байгууллагуудтай хамтран Доод модот булан, Мэргэний рашаан зэрэг эрсдэл өндөртэй, мөсөн зам гарсан хэсгүүдэд хориглох тэмдэг байршуулж эхэлсэн байна.
Бэлтгэсэн Н.Мишээл