Нэгдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байна гэсэн цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас гаргажээ. Нийтийн тээврийн хүрэлцээ сайнгүй энэ үед автобусны буудлуудад хүмүүс даарсан шинжтэй зогсож байхыг харахад хотод цөөн цэгт байгуулсан автобусны дулаан буудал хэмээх байгууламж хаа сайгүй хэрэгтэй нь ойлгогдоно.
Налайх дүүрэг анхлан ийм буудалтай болсон байсан. Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Гүнгэрваа” ХХК-ийнхан үүнээс санаа авч, ойролцоох, Нарангийн голын автобусны буудлыг дулаан болгож тохижуулсан нь иргэдэд ээлтэй, хүртээмжтэй объект болсон. Нийтийн унаа хүлээх хугацаа улам уртсаж буй энэ үед үүн шиг хэрэгтэй юм алга санж. Битүү, дулаан хөшигөн хаалгатай, дотроо сандал, ширээтэй, утас цэнэглэх залгуур хоёр ч байдаг уг байгууламжийг “Гүнгэрваа” ХХК-ийнхан чин сэтгэлээсээ хийсэн нь харагдажбуй юм. Цар тахлын үед, “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн нийт ард түмэнд, тэр дундаа ажахуйн нэгжүүдэд тусалсны ачийг санаж, мөн адил олон түмэнд тустай зүйл хийх гэжбайгуулсан уг буудлын арчлалт, хамгаалалтын талаар тус дүүргийн I хорооны Засаг дарга О.Буянгэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Өвөл хүйтнээс гэлтгүй зуны халуунд наранд шарагдахаас ч сэргийлдэг тун хэрэгтэй байгууламжшүү дээ. Иргэд ам сайтай байдаг. Манай хорооны сахиул 05.00 цагт онгойлгоод, өдөртөөцэвэрлэдэг. Үдэш нийтийн унаа зогсох цагаар буюу 22.00-т хаадаг юм. Хүмүүс түр амарч тухалдаг, утсаа цэнэглэдэг, ширээн дээр ном, сонин тавиад уншижч болдог. Буудал бүрийг ингэж тохижуулбал сайн сан гэжбоддог юм. Бид дүүрэгтээ үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагад сануулжл байдаг. Хөрөнгө багагүй шаардлагатайлдаа. Энэ буудлыг лав 15 бил үү, 16 сая төгрөгөөр тохижуулсан гэсэн” хэмээн ярилаа.
Дэлхийн хамгийн хүйтэн хот Улаанбаатарын иргэдийн тавтух, эрүүл мэндэд нэн тустай дулаан буудлуудын тоог нэмэх боломж бий, эсэх талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас тодрууллаа. Мэргэжилтэн Амарзаяа “Өнгөрсөн онд нийслэлийн Хөрөнгөоруулалтын газрын захиалга, хөрөнгөөр Сүхбаатар дүүрэгт гурван цэгт дулаан буудал тохижуулсан. “Эс Би Жи глобал” компани ажилласан. 2023 онд хоёр буудлыг төслийн багц ажлын хүрээнд ийм загвараар тохижуулах төлөвлөгөөтэй” гэсэн юм. Энэ онд ердөөхоёрхон буудлыг дулаан болгох нь чамлалттай санагдсан тул энэ тухай түүнд хэлэхэд “Хөрөнгөоруулалтын газар л мэднэ шүү дээ” гэсэн. Дараа жил, түүний хойтон нэмэх, эсэх нь бүр ч тодорхойгүй.
Юутай ч “Эс Би Жи глобал” компанийнхантай холбогдож Дарь-Эх, Завсар-II, Станцын автобусны буудлыг хэрхэн дулаан болгож тохижуулсан талаар нь асуусан юм. Менежер бүсгүй “Өмнөнь ийм буудал байгуулсан хүмүүс Хятадаас бэлдэц авчраад угсардаг байсан юм билээ. Харин бид хил хаалттай үед Монголд байгаа материал ашиглаж барья, ажилчдадаа хөлс олгоё” гэсэн хүсэлт тавьсан. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас гаргасан зургийн дагуу гүйцэтгэсэн. Байгууламжийн талбай 4.5х2 метрийн хэм жээтэй. 8-10 хүний багтаамжтай. Дотор нь сандал, автобусны чиглэлүүдийг заасан самбар бий. Нарны зайгаар ажилладаг гэрэл суурилуулсан. Хаалга нь байнга онгорхой байх зориулалттай. Бидний ажлыг нийслэлийн Стандарт, хэмжил зүй, Нийтийн тээврийн газар, Хөрөнгөоруулалтын газар, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ынтөлөөллийн бүрэлдэхүүнтэй комисс өнгөрсөн оны аравдугаар сард хүлээжавсан. Цаашид өөр байгууллагууд буудлуудыг ингэж тохижуулахаар болбол манайхаас зөвлөгөө авах боломжтой. Ер нь хотын захын хорооллууд дахь, өөрөөр хэлбэл, нийтийн унаа ховор явдаг газруудын буудлыг бүгдийг нь ийм болговол хүмүүст их тустай санагдсан. Одоо хажуугаар нь өнгөрөхөд хүмүүс орчихсон зогсожбайдаг юм. Гадаа даарч зогсохгүй амар байгааболов уу” гэлээ.
“Автобусны дулаан зогсоол хэрэгтэй юм байна. Цаашид нийслэлд олон болгохыг дэмжих үү” гэсэн байдлаар иргэдийн саналыг сонсоход “Болж өгвөл бүх буудлыг дулаан болгомоор юм. Гэхдээ тэр бүрийд хөрөнгө зарцуулахгүй биз дээ. Мөнгө олдохгүй бол ядаж Налайх, Хонхор, Гачуурт, Улиастай гэхчлэн хотын захын зогсоолд 11-4 дүгээрсар хүртэлх хугацаанд гэр барьчихаж баймаар юм. Дулааны улиралд бол хураачихна шүү дээ. Сонгуулийн сурталчилгаа болохоор намууд үтэр түргэн гэр барьчихдаг даг. Түүнээс чухал зүйл бол ард иргэдийн эрүүл мэнд шүүдээ” хэмээж байлаа.
Гэр барих нь ч юу юм. Ер нь автобусны дулаан буудал байгуулах санаачилгыг “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас анхлан санаачилсан нь үлгэр жишээ болжээ. Тус дүүргийн VII хороонд байрладаг автобусны буудлыг анхлан дулаалж тохижуулсан нь жишиг болсон хэрэг.
Дэлхийн улс орнуудын нийслэл түүх, соёлын дурсгалт зүйлс, музей, театр, их сургуулиудын цогцолбор гээд олон зүйлээр ялгардаг, имижээ бүрдүүлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд оршин суугчдынхаа болон аялж, жуулчилж яваа хүмүүсийн тав тухыг хангасан үйлчилгээгээр өрсөлдөх болсны нэг нь автобусны буудлуудын тохижилт ажээ.
Британийн жижиг хот Дартмурын оршин суугчид нэг л өглөө хотоороо, нийтийн тээврийн үйлчилгээгээр бахархах уур амьсгалд автаж гэнэ. Хотын захиргаанаас нь тэндхийн нэгэн автобусны буудлыг танихын аргагүй тавтухтай болгосон байж. Унаа хүлээж буй хүн гэртээ байгаа юм шиг зөөлөн сандал дээр хөлөөжийж суугаад сонин, сэтгүүл эргүүлж, хананд өлгөсөн уран зургуудыг харж, цонхон дээр нь тавьсан таримал цэцэг харжсаатан амрах орчин бүрдүүлсэн нь энэхүү буудал хэдхэн хоногийн өмнөбүтэлгүй хүмүүсийн цуглардаг цэг байсан гэдгийг мартуулсан, хотынхныг урин дуудсан орчин болон хувирсан байжээ. Сүүлдээ тус буудал уг хотын нэрийн хуудас болсон аж.
Казахстаны нийслэлд автобусны 1200 гаруй буудал байдаг гэнэ. Эдгээрийг бүгдийг тавтухтай болгон тохижуулснаар оршин суугчдын харилцаа, хандлагад эерэг өөрчлөлт ихээхэн гарсан гэжүздэг байна. Зарим нь хэрэггүй зүйлд хөрөнгөзарлаа, түшмэдүүд мөнгө яаж үрэхээ мэдэх юм гэх зэргээр шүүмжилсэнгэнэ. Гэхдэээцсийн дүнд хот нэлэнхийдээ амгалан, аюулгүй болоход энэ төрлийн тохижилт ихээхэн нөлөөлсөн ажээ.
Улаанбаатарт энэ онд ердөө хоёр биш, хэд хэдэн буудлыг өвөл хүйтнээс, зун халуун нар, усан борооноос хамгаалах дулаан, тохитой болгоосой. Цаашид жил ирэх тусам нэмээсэй.