Шинэ оны ажлын эхний өдөр хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нүүр номдоо түгжрэл сааруулах талаар ийн бичжээ. Тэрбээр "Энэ онд Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах олон ажлуудыг бодитоор хэрэгжүүлж эхлэх болно. Нийтийн тээврийн салбарыг 2023 онд өөд татаж цогц шийдлээр сэргээх; хот төлөвлөлтийг тодорхой болгон хуульчлах; төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулах чиглэлээр төрийн зохицуулалтын шинэ орчин бүрдүүлэх; зам дэд бүтцийн ажлуудыг эрчимтэй хийх; замын хөдөлгөөний танхайралтай тэмцэж, хяналт-зохицуулалтыг хүчтэй болгох; иргэд, хувийн хэвшлийн сайн дурын оролцоо, санаачилгыг дэмжих, олон нийтийн хандлагад өөрчлөлт оруулах бодлогын зорилтуудаа хэрэгжүүлэхэд 2023 он хамгийн чухал гарааны жил. Төвлөрөл, түгжрэлийн эсрэг нийтээрээ хувь нэмрээ оруулж, хамтдаа үр дүн гаргацгаая" хэмээжээ.