Ховд аймгийн төвд 2023 оны шинэхэн эхний өглөө ихэр хүү мэндэлжээ. 09.00 цагийн орчимд эхээс төрсөн хүүхдүүд 2940, 2350 грамм жинтэй байсан аж. Ховд аймгийн БОЭТ-ЭБЭК-ийн жижүүр эмч Ц.Цэнгэл, Г.Насанбат, эх баригч Д.Наранхүү нарын эмч нарын баг хамт олон ихрийг өлгийдөн авсан гэнэ.
Оны өмнөхөн аймгийн нэгдсэн эмнэлэг БОЭТ засвар хийн, өнгө нэмсэн. Улмаар үйлчилгээгээ сайжруулж, давхар бүртээ хөтөч сувилагчтай болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих тусгай зам тавьсан билээ.