Нийслэлийн төв талбайд шинэ жилийн баярт зориулсан мөсөн хотхон бий болгоод буй. Гэтэл хотхоны мөсөн хотхон дээр уржигдар гэнэт “Намайг алгас”, “Би гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлнэ”, “Хүлээх хүнтэй”, “Уух бол бүү залгаарай” гэх зэрэгүгс “гараад ирэв”. Цагдаагийн байгууллагаас санаачлан эхлүүлээд буй “Намайг алгас” аяны уриа үгнүүдийг ийнхүү төв талбайд “сийлсэн” байлаа. Гэсэн ч уг шийдэл нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, шүүмжлэлд өртсөнюм. “Арайхийн төв талбайдаа шинэ
жилийн уур амьсгал оруултал архитай “хольчихлоо, арай ч дээ” гэж олон хүн бухимдлаа. Холбогдох байгууллагынхан иргэдийн шүүмжлэлийн дагуу, уриалгахан нь аргагүй өнөөх бичгүүдээ “устгажээ”. Тодруулбал, маш шуурхай, нэг хоногийн дараа буюу өчигдөр 13.00 цагийн үед бичгүүдийг арилгасанбайв. Төрийн байгууллагынхан энэ маягаараа иргэдийн шүүмжлэлийн дагуу шуурхай ажилладаг бол манай нийслэл өдийд ямар ч асуудалгүй байх сан.