Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Уг төлөвөөр бол 2023 оныэхнийсард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Тухайлбал, сарын эхэн үед олон жилийн дунджаас дулаан гэнэ. Харин 10-наас эхлэн олон жилийн дунджаас 3-4 градусаар хүйтрэх төлөвтэйаж. Ялангуяа төвийн аймгуудын нутагт олон жилийн дунджаас 4-6 градусаар хүйтрэх юм байна. Хур тунадасны хэмжээ олон жилийн дунджийн орчим байх нь. Тэр дундаа говийн аймгуудын нутгаар цас орох давтамж их бол зүүн бүсэд хур тунадас бага орох гэнэ. Салхины хүч ихэнх нутагт дээд тал нь секундэд 12- 14 метрт хүрч ширүүсэх төлөв гарчээ. Говийн аймгуудын нутгаар зарим үед салхины хүч 15-17 метрт хүрч ширүүсэх магадлалтай юм байна.