Шинжээчдийн үзэж байгаагаар араатан болох барын дараах туулай жил нь тайван байдалд хүргэдэг шилжилтийн үе юм. 2023 оны эхний хагаст (5-р сарын 16 хүртэл) Бархасбадь Хонины ордонд байх үед ерөнхий хурцадмал байдал хэвээр байна. Жилийн хоёрдугаар хагаст энэ гараг Үхрийн орд руу шилжих үед эерэг өөрчлөлт гарч, амар амгалан, хөгжил дэвшил ирнэ.
Хонины орд
Хонины ордныхны хувьд энэ жил тайван байна хэмээн амлахгүй байгаа ч шинээр гарч ирж буй бэрхшээлүүдийн гараг эрхсийн дэмжлэгтэйгээр даваг туулж, чухал амжилтанд хүрэх боломж бий. Аз жаргал авчирдаг Бархасбадь гараг 5-р сар хүртэл таны ордонд байна. Энэ нь өөдрөг үзэл, аз завшаан тантай хамт байна гэсэн үг юм. Жилийн эхний хагас нь таны ажил мэргэжлийн хувьд идэвхтэй, өөрийгөө харуулах үе. Үүнд өсөлт уналтын алийг нь ч үгүйсгэхгүй. Таны хувийн амьдралд чухал эерэг өөрчлөлтүүд хүлээж байна. Оны хоёрдугаар хагаст санхүүгийн байдлаа сайжруулах шинэ боломжууд гарч ирэх бөгөөд та удаан хугацаанд мөрөөдөж байсан зарим худалдан авалтаа хийх боломжтой болно.
Үхрийн орд
Зорилгодоо ойртохын тулд энэ жил танаас маш их хичээл зүтгэл, хөдөлмөр шаардана. Та олон зүйлийг өөрөөр харах хэрэгтэй болно. Амьдралын чинь нөхцөл байдал сайнаар өөрчлөгдөж, өөр газар нүүж магадгүй. Оны эхний хагаст гараг эрхсийн нөлөө таны карьерт тийм ч таатай биш байна. Гэсэн хэдий ч хуучин асуудлуудыг амжилттай шийдэж, ахиц дэвшилд саад учруулж буй бүх зүйлээс ангижрах боломж гарч ирнэ. Жилийн хоёрдугаар хагаст эрхэлсэн ажилд тань таатай өөрчлөлт гарна.
Хамтатгахын орд
Ихрийн ордын хувьд жилийн туршид гараг эрхсийн нөлөө холилдох нь. Эхэндээ амжилтгүй мэт санагдах өөрчлөлтүүд ирээдүйд таны амьдралд мэдэгдэхүйц ахиц гарах болно. Танд олон санаа, төлөвлөгөө гарч ирэх бөгөөд үүнийг найз нөхөд, санаа нэгтнүүд тань дэмжинэ. Таны шийдэмгий, ажил хэрэгч байдал сайн үр дүнд хүргэнэ. Дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр эрүүл мэнддээ анхаарч, халдвар авахгүйн тулд болгоомжлох нь зүйтэй. Жилийн хоёрдугаар хагаст хувийн амьдралын асуудлыг шийдвэрлэхэд илүү таатай байна.
Мэлхийн орд
Жилийн туршид эл ордынхныг ажил, карьерт нөлөөлөх чухал өөрчлөлтүүд хүлээж байна. Оны эхний хагаст ажил эсвэл үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх магадлалтай. Урам хугарах нь таныг зорилгоо дахин бодоход хүргэнэ. Тавдугаар сараас эхлэн аз танд эргэн ирж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж олдох төдийгүй зарим мөрөөдөл биелж магадгүй. Жилийн хоёрдугаар хагаст хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарч, тус ордын ганц бие төлөөлөгчид хань ижилтэйгээ учрах нь.
Арслангийн орд
Арслангийн ордынхны хувьд энэ жил олон талаараа сонирхолтой байх нь. Амьдралын олон салбарт амжилт, хувийн өсөлт хөгжилийн жил байна. Та гавьяа зүтгэлээрээ үнэлэгдэж, ажил мэргэжлийн хүрээндээ таны нөлөө ихсэнэ . Гэхдээ чадвараа хэтрүүлэх хандлага нь зарим асуудалд хүргэж болзошгүй юм. Уул амласан хүмүүст бүү итгэ, биелүүлж чадахгүй амлалтаа бүү өг. Жилийн хоёрдугаар хагаст ажил, мэргэжлийн өөрчлөлт гарч магад.
Охины орд
Охины ордны хувьд энэ жил өөрчлөлтийг авчрах бөгөөд тэд хичнээн их зовлонтой, аюултай мэт санагдаж байсан ч ашиг тусаа өгөх болно. Жилийн эхний хагаст өв залгамжлах эсвэл хэрэгтэй хүмүүстэй холбоотойн ачаар амьдралын нөхцөл байдал улам сайжрана гэж од эрхэс амлаж байна. Үүний зэрэгцээ таны хэт үрэлгэн байдал эсвэл итгэмтгий зангаас болж санхүүгийн алдагдалд орох эрсдэлтэй. Энэ жил гэрлэвэл таны эд баялаг нэмэгдэх юм байна. Карьер болон ажил мэргэжлийн хувьд жилийн хоёрдугаар хагаст илүү амжилттай байх нь.
Жинлүүрийн орд
Жинлүүрийн ордынхон энэ жил хувийн амьдралдаа эрс өөрчлөлт хийх болно. Таны амжилт оны эхний хагаст эргэн тойрны хүмүүс болон хамтран ажиллах чадвараас тань шалтгаална. Энэ бол хэрэгтэй холбоо тогтоох, шинэ танилуудтай болох үе юм. Танд маш ашигтай санал ирж магадгүй. Ганц бие жинлүүрийхэн аз жаргалтай гэр бүл зохиож чадна. 4-р сарын сүүл, 5-р сарын эхээр төсвөө эргэн харахыг нөхцөл байдал шаардаж магадгүй юм. Хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой байгаарай, санхүүгийн эрсдэлийг арилга. Харин оны хоёрдугаар хагаст санхүүгийн байдлаа сайжруулах боломж нээгдэнэ.
Хилэнцийн орд
Энэ жил Хилэнцийнхэнд чухал өөрчлөлтүүдийг авчрана. Эдгээр өөрчлөлтүүд юуны түрүүнд харилцааны салбарт гарна. Үүнд бэлэн байх нь чухал бөгөөд ингэснээр та энэ амаргүй үеийг алдагдалгүй даван туулах боломжтой. Мөн ажлын байр ч өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. 4-р сарын сүүл, 5-р сарын эхээр болох үйл явдлуудад онцгой анхаарал хандуулаарай. Энэ үеийн хиртэлт таны хувийн амьдралд өөрчлөлт авчрана. Оны эхний хагаст гэрлээд хэрэггүй. Харин хоёрдугаар хагас нь эсрэгээрээ хайр дурлалын харилцаа тогтоох, эсвэл харилцаагаа албан ёсны болгоход таатай үе.
Нумын орд
Нумын хувьд жилийн туршид гараг эрхсийн нөлөө нэлээд таатай байх бөгөөд энэ нь тэдний амьдралын нөхцөл байдлаа мэдэгдэхүйц сайжруулахад тусална. Оны эхний хагаст таны өөдрөг үзэл, амьдралаас таашаал авах чадвар нэмэгдэх нь. Нөхцөл байдал сайнаар эргэснээр бэрхшээлийг туулахад амар байна. Гаригуудын нөлөө танилын хүрээгээ тэлэхэд хүргэнэ. Ганц бие жинлүүрийнхэн романтик болзоо, халуухан хайр дурлалтай учрана. Сугар гаригийн дэмжлэг хувийн амьдралын асуудлаа шийдэхэд, мөн мөнгө олоход тань тусална. Жилийн хоёрдугаар хагаст ажил мэргэжлийн өөрчлөлтүүд таныг хүлээж байна. Энэ бол шинэ ажил хайх эсвэл шинэ төсөл эхлүүлэхэд тохиромжтой үе юм.
Матрын орд
Энэ ордныхны хувьд гараг эрхсийн нөлөө жилийн туршид холилдох нь. Таны эрх баригч гаригийн нөлөө - Санчир гариг бизнес, ажил дээрээ бэрхшээл, саад бэрхшээлийг бий болгож чадна. Таны хамаатан садан, хайртай хүмүүс, байнга харилцдаг хүмүүстэй холбоотой үүрэг хариуцлага таныг хүндрүүлж магадгүй юм. Энэ бол зорилго эсвэл түүнд хүрэх арга барилаа эргэн харахад бэлэн байх ёстой үе юм. Жилийн эхний хагаст гэр орон, гэр бүл, оршин суугаа газартай холбоотой асуудал, асуудал хурцаар тавигдана. Та амьдрах нөхцөлөө сайжруулахыг хичээх тул үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, засвар хийх, байшин барих талаар асуулт гарч ирж магадгүй юм. Жилийн хоёр дахь хагас нь илүү таатай байх бөгөөд урт хугацаанд төлөвлөсөн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж эхлэх боломжийг танд олгоно.
Хумхын орд
Хумхын ордынхон энэ жил найз нөхөд, үзэл санаа нэгтэй хүмүүстэй харилцаагаа идэвхжүүлснээр шинэ санаа оноо олж авна. Таны бүтээлч байдал нэмэгдэж, эрмүүн санаанууд тань биелэх нь. Гуравдугаар сард Санчир гараг таны ордыг орхиж, санхүүгийн ордонд шилжинэ. Нөхцөл байдал таны өмнө гол зүйл юу вэ, юу нь хоёрдогч вэ гэсэн асуулт өмнө тавих болно. Энэ хугацаанд орлого нэмэгдвэл гагцхүү хичээл зүтгэлийн үр дүнд бий болжээ гэсэн үг. 4-р сарын сүүл - 5-р сарын эхээр гэр бүл, орон гэр, ойр дотны хүмүүстэй холбоотой бэрхшээлүүд тулгарч болзошгүй. Жилийн хоёрдугаар хагаст ойр дотныхонд эсвэл өндөр настай эцэг эхчүүдэд тань таны тусламж хэрэгтэй болж магадгүй.
Загасны орд
Энэ жил гараг эрхсийн нөлөө таныг таалж байна. Та санхүүгийн байдлаа сайжруулж, цааш хөгжих шинэ боломжууд нээгдэж байна. Бархасбадь оны эхний хагаст илүү цалинтай ашигтай ажилд орох эсвэл нэмэлт орлогын эх үүсвэр нээгдэх боломж олдоно. Гуравдугаар сараас эхлэн Санчир гараг таны ордтой тохиож, та анхаарлаа өөртөө болон зорилгодоо төвлөрүүлэх хэрэгтэй болно. Энэ үед амьдрал танд өндөр шаардлага тавьж магадгүй. Тиймээс та бүтэшгүй мөрөөдлөө орхиж, өмнөө илүү бодитой зорилго тавих хэрэгтэй. Оны хоёрдугаар хагаст сонирхолтой уулзалтууд, харилцааны хүрээгээ тэлснээр та шинэ зүйлд сурч, өөрөө буюу ертөнцийг үзэх үзэл тань өөрчлөгдөнө.