БНСУ-ын Коян хотын захиргаа манай улсад 100 га талбайд ойн зурвас байгуулах зорилгоор 2009 оноос хойш Мандалговь сумын ЗДТГ-тай хамтран ажиллажээ. Тус хотын иргэд өнгөрсөн хугацаанд Дундговь аймгийн БОАЖГ-ын дэргэд, таван га орчим талбайд мод үржүүлгийн газар байгуулсан аж. Мөн 100 900 мод тарьж, ургуулжээ. Коян хотын дарга Дон Ван Лий тэргүүтэй албаны хүмүүс сүүлийн 13 жилийн хугацаанд тарьсан моддыг манай улсад албан ёсоор хүлээлгэж өгчээ. Цаашид Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт мод тарихаар төлөвлөж буй гэнэ. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Бэлтгэсэн Н.Буян