Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартын төсөл боловсруулсныг хэлэлцүүлж, санал тусгах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгааны тайлан, үйлчилгээний зураглалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, хэлтсийн болон хүүхдийн зуслан, ордон төвийн мэргэжилтнүүд, судлаачдын төлөөлөл оролцож, стандартын төсөлд саналаа тусгаснаас гадна хөгжлийг дэмжих үйлчилгээний хүрээ, шаардагдах нөөцийг тодорхойлох, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг цогц байдлаар хөгжлийн онцлог, сонирхол, хэрэгцээнд тулгуурлан үзүүлэх асуудлыг хөндөж, санал солилцлоо.