Монгол Улсын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БЕГ нь 21 аймгийн БШУГ, Нийслэлийн БГ, 9 дүүргийн БХ-ийн дарга, ахлах мэргэжилтэн, дэмжих мэргэжилтнүүдэд зориулж менежмент, манлайлал, сургалтын технологийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх сургалтыг 2022 оны есдүгээр сарын 26-аас арванхоёрдугаар сарын 15-ны хооронд НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэг санхүүжилтээр хийв.
Боловсролын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн сургалтын хэрэгцээг урьдчилан судалж, хөтөлбөр болон багцыг (агуулга, сэдэв, гарын авлага, дасгал, контент) бэлтгэж, ажлын байранд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага, ёс суртахуун, бүтээлч байдал болон чадамжийг (компентенс) хөгжүүлэхэд зориулагдсан болно.
АБШУГ, НБГ, ДБХ-ийн албан хаагчдыг эрхлэх ажил үүргээр нь M1, M2, M3, M4 ангилж, чадамжаар L1, L2, L3 гэж түвшин ахиулж шаталсан байдлаар зохион байгуулснаараа онцлогтой.
2022 онд дарга, ахлах мэргэжилтний (M12-L123-C123) сургалтад 150 суралцагчид 3 түвшин, дэмжих ажил үйлчилгээний мэргэжилтний (M4-L12-C12) сургалтад 100 суралцагчид 2 түвшний сургалтад амжилттай суралцсан бөгөөд 2023 онд сургалтын мэргэжилтний (M3-L12-C1/6) сургалтад 300 суралцагчид 2 түвшинд суралцана.
Сургалтыг Google-ийн Classroom, Form, Meet, Gmail зэрэг программыг хэрэглэж, A. Боловсролын менежмент, B. Сургалтын технологи, инновац, C. Хамтран ажиллах, үнэт зүйл бүтээх, D. Хүний нөөц, ёс зүй, гүйцэтгэлийн удирдлага гэсэн 4 чиглэл (модул)-ийн 20 сэдвээс тухайн анги, түвшинд 4-8 сэдэв судалж, нэг сургалт 3-5 хоног үргэлжлэх, эрхлэх ажлынхаа арга барилыг хөгжүүлэх дасгал хийх, туршлага солилцох аргаар зохион байгуулав.