БОАЖЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн байгаль орчны сан Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран байгаль орчны чиглэлээр суралцаж буй залуусыг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Судлаач оюутан-2022” эрдэм шинжилгээний бага хурлын эхний гурван байрт МУИС-ийн оюутнууд шалгарчээ. Тодруулбал, тус сургуулийн экологийн болон биологийн хөтөлбөрийн оюутан С.Халиун, Ж.Номундарийн илтгэл тэргүүн байрт шалгарсан бол удаахад нь III дамжааны С.Мөнх-оргил, магистрын түвшний суралцагч Н.Энхриймаа тодорсонбайна. “Экологижсон соёл иргэншил: Дэлхий дээрх бүхий л амьд биетэд тэгш, хүртээмжтэй амьдрах ирээдүйг бий болгох нь” уриатай уг хуралд МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС-д байгаль орчны чиглэлээр суралцдаг оюутнууд оролцсон юм. Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд зохион байгуулсан шилдэг нийтлэлийн уралдаанд МУБИС-ийн Биологийн тэнхимийн магистрант Б.Жунайсүрэн, гэрэл зургийн уралдааны амьтны төрөлд ХААИС-ийн магистрант Н.Жүгдэрнамжил, байгалийнхад МУИС-ийн магистрант О.Булган, ургамлынхад МУБИС-ийн бакалаврын түвшний оюутан Г.Ганчимэгийн бүтээл шалгарчээ.