Монголын хөлбөмбөгийн холбоо энэ жил “Моби”, футзалын дээд лиг, эмэгтэйчүүдийн лиг зэрэг хэд хэдэн тэм цээн зохион байгуулсан. Мөн Азийн хөлбөм бөгийн холбооны Азийн цомын АШТ болон 20 хүртэлх насныхны цомын урьдчилсан шатны тэмцээнийг зохион байгуулсан юм. Тус холбооноос дээрх тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасан тамирчдад уламжлал ёсоор “Алтан бөмбөг” шагналаа гардуулахаар болжээ. Монголын хөлбөмбөгийн холбооноос “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаагаар тухайн жилд зохион байгуулсан тэмцээний тоглолтуудад өндөр амжилт үзүүлсэн тоглогчдоос 11 номина цын эзнийг тодруулдаг билээ. Ирэх сард тодруулах оны шилдгүүдийн номина цад нэр дэвших тамирчид, дасгалжуу лагчдыг дээрх холбооноос зарлаж эхэлсэн байна. Тухайлбал, шилдэгтөрсөлдөх дасгалжуулагч нарын нэ рийг танилцуу лав. “Сторм” клубийн Э.Чин баатар, “Төв буганууд”-ын В.Мөнхжар гал, “Хараа цай”-н Э.Шинэбаяр, 17 хүр тэлх насных ны шигшээ багийн мэргэжилтэн Рио Наоро Кавамота, футзалын эмэгтэйчүүдийн “Эрчим” клубийн Б.Батсуурь нарыг“Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” номинацад нэр дэвшүүлсэн аж. Тэгвэл “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” номинацад “Эрчим” клу бийн Д.Батнасан, “Дэрэн”-гийн М.Мөнх бат, эрэгтэйчүүдийн шигшээ ба гийн Ичиро Оцүка, “СП фал конс”-ын И.Отгон баяр, “Моби” дээд ли гийн мөнгөн медальт, “Улаанбаа тар ФС” клу бийн В.Бралушич нар өрсөл дөж байна.
Өмнө дурдсан тэмцээнүүдийн амжилтаас дурдвал, эрэгтэйчүүдийн багаас “Эрчим”-ийнхэн 2021-2022 онд “Моби” дээд лигийн АШТ-д түрүүлсэн. “Дэрэн”-гийнхэн “Монголын хөлбөмбөгийн холбооны цом-2022” тэмцээний аварга болсон билээ. Эрэгтэйчүүдийн шигшээ багийн хан Ичиро Оцүкагийн удирдлагад Азийн цомын АШТ-ий Б хэсгийн тоглолтод оролцож, III байрт шалгарсан юм. Тэгвэл “СП фалконс”-ынхон “Монголын хөлбөмбөгийн холбооны цом-2022” тэмцээний мөнгөн медаль гардсан. Мөн “Улаанбаатар” клубийнхэн “Моби” дээд лигийн АШТ-д хоёр удаа (2021-2022 он) мөнгөн медаль хүртэж байв. Ийнхүү амжилт гаргасан багийнхан энэ удаагийн “Алтан бөмбөг” ёслолыг өнгөлөх биз ээ.