Улаанбаатарын айл өрхүүдийн дийлэнхийнх нь нийтлэг бэрхшээл бол бага ангийн хүүхдүүдээ сургуульд нь хүргэж, буцаан авч, хичээлийг нь давтуулах явдал. Айлууд өдөржин эзэнтэй байж, сургуулийн хүүхэддээ анхаарал тавьж чадахгүй нь элбэг болсон орчин үед өдөр өнжүүлэх төвүүд олноороо үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эцэг, эхчүүд ажил ихтэй, түүнчлэн хүүхдийнхээ хичээлийг нь давтуулж, сурлагын хоцрогдолгүй байлгахыг чухалчлах болсон нь өдөр өнжүүлэх төв олшрох нэг шалтгаан. Мэдээж ийм төвүүдэд хүүхдүүдийг харж хандан, ээж, аавуудын ачааллыг хөнгөлөхөд нэмэр болж буй ч ямар орчинд, хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа нь анхаарал татлаа.
Бага ангийн багш мэргэжилтэй, тэтгэвэртээ гарсан нэгэн Баянгол дүүрэг дэх гурван өрөө орон сууцдаа өдөр өнжүүлэх төв ажиллуулдаг. Есөн давхар барилгын зургадугаар давхарт тус төв байрладаг бөгөөд зочны өрөөндөө ширээ, сандал, жижгэвтэр самбар зэргийг тавьж тохижуулжээ. Сурагчдадаа өдрийн хоол хийж өгдөг учраас цаг хэмнэх үүднээс бага оврын, хийн плитк ашигладаг. Долоо хоногийн таван өдөрт, өдөр бүр 5-6 цаг 1-4 дүгээр ангийн сурагчдад хичээл заадаг нэг хүүхдээс сард 400 000 төгрөгийн төлбөр авдаг гэсэн. Өмнө нь иргэдэд түрээслүүлж байгаад өдгөө өдөр өнжүүлэх төв болгосон байр нь дулаан, цэвэрхэн санагдсан. Түүнчлэн туршлагатай багш учраас хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилган, гэрийн даалгаврыг нь хийлгэж, сайн суралцахад дэм болдог. Тиймээс ч эл багшид эцэг, эхчүүд ч ам сайтай, суралцагч тасардаггүй гэсэн. Уг төвд хүүхдээ сургадаг Г.Азжаргал “Хоёрдугаар ангийн хүүгийн маань хичээл 14.00, миний ажил 18.00 цагт тардаг учраас өдөр өнжүүлэх төвд хоёр дахь жилдээ хамруулж байна. Багш нь туршлагатай, хүүхдүүд тав тухтай байж чаддаг. Гэрийн даалгаврыг нь хийлгэн, хооллоод, ядарсан үед нь унтуулдаг. Эцэг, эхчүүд бид үүнээс өөр юу шаардах билээ” гэв.
Баянзүрх дүүрэг дэх үйлчилгээний төвийн барилгад үйл ажиллагаа явуулдаг нэгэн төв . Уг барилга дотроо хүнсний сүлжээ дэлгүүр, нотариат, үсчин, бүр уушийн газартай. Тус барилгад байрладаг өдөр өнжүүлэх төвийн тасалгаа нь харьцангуй том буюу 15 ширээнд хүүхдүүд нэг нэгээрээ сууж хичээллэдэг аж. Гэхдээ анхнаас нь сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулахаар тохижуулаагүйгээс ядаж л ариун цэврийн өрөөнийх нь хаалганы бариул, угаалтуурын цоргонд хүүхдийн гар хүрэхэд хэцүү, агааржуулалт муутай, орчны дуу чимээ их зэрэг олон асуудалтай юм. Түүнчлэн хүүхдүүддээ хоол хийж өгөх боломжгүйгээс өдрийн хоолтойгоо ирэхийг сануулдаг бөгөөд сард нэг хүүхдээс 250 000 төгрөгийн төлбөр авдаг. дөр өнжүүлэх төвийг ажиллуулдаг багш нь “Туслах багш маань МУБИС-ийн төгсөх дамжааны оюутан. Манай сургуультай ойрхон, хичээл хийх боломжтой, том тасалгаа, саруулхан цонхтой тул энд үйл ажиллагаа явуулаад гурван жил боллоо. Би бага ангийн багшаар ажилладаг, манай анги 38 сурагчтай. Тэднээс 11 нь манай төвд хичээллэдэг бөгөөд нэмж 3-4 хүүхэд хүлээн авдаг. Бүх хүүхэд энэ хичээлийн жилийн турш явна гэдгээ илэрхийлсэн. Энэ нь мэдээж хүүхдүүдийн ар гэр өдрийн цагаар эзэнгүй, эцэг, эхчүүд нь зав чөлөө муу байдагтай холбоотой. Өдөр өнжүүлэх төвд хамрагддаг хүүхэд бусдаасаа олон цагаар хичээллэдэг, сурлага сайтай байдаг” гэв. Харинөөр нэгэн өдөр өнжүүлэх төв барагцаалбал 30 орчим ам метр талбайтай байв. Ийм хэмжээний тасалгаанд 4-5 цагийн турш, 6-7 хүүхэд хичээллэдэг бөгөөд агаар сэлгэлт муу, бүгчим гэдэг нь анзаарагдсан. Гадуур хувцсаа хийх шүүгээ тавих зайгүйгээс хүүхдүүд нь үүд хэсэгтээ, орныхоо хажууд гутлаа тайлж орхидог. Сурагчдадаа өдөрт нэг удаа хоол өгдөг бөгөөд багш нь гэрийнхээ, магадгүй зоогийн газрын хоол авчирч өгдөг . Сургалтын төлбөр нь нэг сард, ажлын таван өдрөөр тооцон, нэг хүүхдийнх нь 300 000 төгрөг гэсэн. Уг төвд хүүхдээ хамруулдаг ээжүүдийн нэг “Миний ажил, манай охины сургуультай ойрхон учраас энэ өдөр өнжүүлэх ийг сонгосон. Анги нь жижиг ч, багш нь хүүхдээ гэсэн сэтгэлтэй, нэгдүгээр ангийнхантай зөв харьцдаг, заримдаа хүүхдээ авах цагаа хэтрүүлээд ирсэн ч төвөгшөөдөггүй. Мөн хоол унд сайтай” гэж ярив.
Хэдийгээр эцэг, эх, багш, сурагчид хоорондоо зөвшилцөн, харилцан тохиролцож байгаа ч өдөр өнжүүлэх төвүүдэд эрсдэл, осол үүсэх магадлал өндөр байна. Нэгдүгээрт, дээр дурдсанчлан орон сууцын зургадугаар давхарт үйл ажиллагаа явуулж, хүүхдүүд цахилгаан шатаар зорчдог өдөр өнжүүлэх ийн тухайд цахилгаан шат нь 4-5 хүний л даацтай, хуучин учраас осол, гэмтэл гарах эрсдэлтэй. Хүүхдүүдийг гэртээ байгаа мэт тав тухай байлгадаг гэх ч хоол нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, эсэх нь ргэлзээтэй. Хийн плитк ашигладаг эсэрч, дэлбэрэх аюултай гэсэн үг. ухайн барилгад гал гарах, газар хөдлөх зэрэгт аюулгүйн гарц бий, эсэх, шат нь хүүхдэд зориулагдсан уу, цахилгааны холболт нь найдвартай юу зэрэг олон асуудал . Эцэг, эхчүүдийн голлон анхаардаг зүйл нь ердөө л хүүхдээ хэн нэгнээр харуулж, дулаан, болж өгвөл хооллож ундлуулан гэрийн даалгаврыг нь хийлгэх, сурлагынх нь чанарыг ахиулах явдал юм байна. Аль нэг өдөр өнжүүлэх төвд осол гарах нөхцөл бүрдсэн байлаа гэхэд хэнд хандах, ямар шаардлага тавихаа ч мэддэг хүн алга. Уг нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортынсайд Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлагыг 2020 оны гуравдугаар сард баталжээ. Үүнд өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө, тасалгаа бүрт камертай, дүрс бичлэгийг нэг сараас доошгүй хугацаанд хадгалана гэжээ.Үүнд өдөр өнжүүлэх үйлчилгээний өрөө тасалгаа нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, агааржуулалтын системтэй байх учиртай. Хүүхдийг хооллох бөгөөд нэг ээлжид бэлтгэсэн бүх төрлийн хоол, хүнсний дээжийг дөрвөн хэмд, 72 цагаас доошгүй хугацаанд хадгалж, устган, бүртгэл хөтөлнө. Хүүхдүүдийн ном унших, ойлгох чадварыг сайжруулах, уламжлалаа дээдэлж, монгол ёс заншлаас зааж сургах, авьяас, бие бялдрын хөгжлийг нь дэмжих, өдөр өнжүүлэх бүлэг бүр багш, багшийн туслахтай байх шаардлагатай аж. Өрөө тасалгааны тавилга хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэх, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн, аюулгүй нөхцөл бүрдүүлэх ёстой. Нэг ээлжид 15-аас цөөнгүй хүүхэд сургах бөгөөд барилгын гурваас дээш давхарт үйл ажиллагаа явуулахгүй байх зэргийг нарийвчлан заажээ. Гэтэл камертай, хоёр багштай, гал тогооны хэсэгтэй, хоолны дээж авдаг, агаар сэлгэлт сайтай, саруулхан анги танхимтай өдөр өнжүүлэх төв ховор байгааюм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эрэгжилтэд аймаг, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөл эв. өвлөлд тухайн орон нутаг, дүүргийн Засаг даргын амгын болон Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг багтдаг юм байна. Тэгвэл Чингэлтэй, Баянгол дүүргийн ЗДТГ-аас нутаг дэвсгэрийнх нь хэмжээнд өдөр өнжүүлэх хэдэн төв ажиллуулдаг, ямар хяналт, шаардлага тавьдаг талаар сонирхоход тодорхой хариулт өгсөнгүй. Боловсролын, эсвэл мэргэжлийн хяналтын хэлтэс нь мэднэ, дүн мэдээгээ нэгтгэх шаардлагатай байна гэлээ. Эл хариулт, дээрх өдөр өнжүүлэх төвүүдийн байдлаас харахад уг төвүүдэд тавих хяналт бараг алга гэхэд дэхгүй. Мэдээж бүгд тийм биш.
Үйл ажиллагаагаа явуулахаа больсон их, дээд сургуулийн байр, орон сууцууд дахь үйлчилгээний зориулалттай хэсгийг засаж, тохижуулан өдөр өнжүүлэх төважиллуулдаг багш нар цөөнгүй бий. Тийм газрууд нь тогооч, туслах багштай, хүүхдүүдээ өдөрт 2-3 удаа цайлж, хооллодог, нэг ээлжид цөөн сурагч хүлээн авдаг, зарим нь тасалгаандаа камертай юм байна. Үнэ нь нэг сард 300 000-600 000 төгрөгт хэлбэлзэж буй. дөр өнжүүлэх төвийн төлбөрийг юунд, ямар зардалд үндэслэн тогтоодог нь тодорхой биш. Хэрэв нэг хүүхэд сард 00 000 төгрөг төлөхөд найман сард 2.4 сая болно. Багш, хичээлийн нэг жилийн турш 10 хүүхэдтэй л ажиллана гэвэл 24, 15 хүүхдийг сургавал 36 саяын орлого олно. Энэ бол бага мөнгө биш. Иймээс шаардлага хангасан орчинд, стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх учиртай. цэг, эхчүүд ч өдөр өнжүүлэхэд хүүхдээ хамруулахдаа ямар эрсдэл үүсэхийг тооцон, орчин, нөхцөлийг нь сайтар судлах хэрэгтэй.