Цагдаагийн байгууллагад энэ оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 15 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банканд ноцтой хэрэг гарчээ. Тус банкнаас "Манай ажилтан касснаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна” гэх дуудлага, мэдээлэл өгсөн юм байна. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад тус банкинд ажилтай 27 настай, эрэгтэй “З” гэгч нь энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. З-г энэ оны 10 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 06-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй хэмээн үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.