Монголын хамгийн том цахим сургууль “Medle”-г Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн есдүгээр сард нээсэн. Одоогоор тус сургуульд 21 аймаг, есөн дүүргийн 499 сургуулийн аравдугаар ангийн 10 000 гаруй сурагч суралцаж буй гэнэ. Тэдэнд 148 багш хичээл зааж байгаа аж. Тодруулбал, аравдугаар ангийн сурагчид сонгон судлах 16 төрлийн хичээлээ уг цахим сургуулиар дамжуулан үзэж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд өчигдөр цахим сургуулийн багш нарт шаардлагатай тоног төхөөрөмж, компьютер хүлээлгэн өгөв. Тус сургуулийн үйл ажиллагааг тасралтгүй хөгжүүлэх, хичээлийн хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор ийнхүү багш нарт дэмжлэг үзүүлжээ. Цахим сургуулийн багш, сурагчид нь Монгол орны өнцөг булан бүрээс, анги болон гэрээсээ онлайнаар хичээллэдэг.
Бэлтгэсэн М.Оч