Цагдаагийн байгууллагад арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 00.06 цагт "Аравдугаар ангийн өсвөр насны охин усанд орохоор гараад сураггүй болчихлоо. Хар куртик хар малгай, хар өмдтэй. Богино үстэй" хэмээх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг нэн даруй зохион байгуулсан гэнэ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Баруун салаанаас сураггүй алга болсон гэх 15 настай охиныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж олж тогтоожээ. Ингээд ар гэрт нь хүлээлгэн өгсөн хэмээн мэдээлэв. Мөн цахим орчинд мэдээллээд байгаа шиг хүнд хулгайлагдсан нөхцөл байдал тогтоогдоогүйг ташрамд хэллээ.