2019 оны арванхоёрдугаар сар
2022.01.05 Ерөнхий сайд хоёр долоо хоногийн хугацаанд агаарын бохирдол бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах үүрэг чиглэлийг БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд өглөө.
Агаарын бохирдлын асуудал 2021-2022 оны өвөл хэр хэмжээнд хурцадсаныг дээрх баримтуудаас харж болно. Засгийн газрын тэргүүн энэ асуудлаас болж БОАЖЯ-ны удирдлагуудыг анх удаа багаар нь чөлөөлсөн юм. Ингэснээр дараагийн сайдын хувьд анхаарч ажиллах, онцгойлон санаа тавих асуудал нь утаа болж хувирсан. Өөрөөр хэлбэл, эл үйл явдал сургамж, сануулга болсон гэсэн үг. Угаасаа ч БОАЖЯ-ны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн байгаль орчин, аялал жуулчлалын бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх, байгаль хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдал хадгалахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах” гэж тусгасан байдаг шүү дээ. Энд дурдсан хүрээлэн буй орчин хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдал, тогтвортой хөгжлийн зорилт хангах бодлогын гол цөмд орчны бохирдол хэмээх том асуудал бий. Харин орчны бохирдлын төв цэгт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгийн ихээр алдагдуулдаг утааны асуудал байдаг. Тэгэхээр байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнийг удирддаг сайдад агаарын бохирдлын асуудал хамгийн их хамаатай. Тиймээс л БОАЖ-ын болон Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилсон атлаа нэгийг нь “сугалж” хариуцлага тооцсон хэрэг. Гэтэл Б. Бат-Эрдэнэ сайд одоо болтол үүнийг ойлгоогүй, чиг үүргээ ухамсарлаагүй яваа бололтой. Тэрбээр утааны асуудалд анхаарал хандуулахыг шаардсан нэгэн иргэний сэтгэгдэлд “БОАЖЯ яагаад утаатай холбоотой байдаг билээ” хэмээн даажигнасан хариу өгчээ. Жорлон, хашаа, хайс гээд аар саар асуудалд ч оролцож, энд тэндгүй “гүйдэг” гэсэн зарим хүний шүүмжлэлийг тэрбээр өөртөө ийнхүү тусгаж авсан бололтой. Агаарын бохирдол яаманд хамаарахгүй “жижиг” асуудал гэж сэтгэсэн байх нь. Уг нь тэрбээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын албыг давхар хашиж буй билээ. Сайд болон яамны мэргэжилтнүүд гэр хорооллоор учир зүггүй гүйлдээд, айлын зуух, пийшинтэй зууралдах албагүй ч агаарын бохирдлыг бууруулах оновчтой бодлого тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдүүлэх ёстой шүү дээ.
2020 оны гуравдугаар сар
2022.01.10 Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар сайжруулсан түлшний чанарыг шалгаж, лабораторийн дүгнэлт гаргах, стандартыг нь дахин хянах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахыг БОАЖ-ын болон Эрчим хүчний сайд, нийслэлийн Засаг даргад үүрэг болгов.
Засгийн газар холбогдох яам, газар, агентлагийн удирдлагуудад утааг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн, шинэ сайд томилсон цагаас буюу энэ оны нэгдүгээр сараас хойш чухам юу хийв, ямар дэвшил гарав гээд судлахаар барьцтай зүйл ер олдохгүй байна. Зун, намрын турш сайжруулсан түлшний нөөц, үйлдвэрийн хүчин чадлын талаар ярьсан. Утаа их ялгаруулдаг тээврийн хэрэгслүүдийг шалгах, цэгцлэх асуудлыг саяхнаас хөндөж эхэллээ. Орчны бохирдлыг бууруулах техник, технологи сурталчлах “Ногоон технологи-2022” үзэсгэлэнг хоёр дахь удаагаа, “Сайжруулсан шахмал түлшний чанар сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулав. Өнөөх л ач холбогдолгүй үзэсгэлэн, үр дүнгүй хэлэлцүүлэг үргэлжилсээр, өмнөх жилүүдийн дүр зураг давтагдсаар. Агаарын бохирдолтой тэмцэх ажил доороо хий эргэсээр. Сүүлдээ бүр байгаль орчны асуудал хариуцсан сайд нь “нүүр буруулах”-аарзавдаж байх шиг. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга нь “Улаанбаатарын агаарын бохирдол хэвийн хэмжээнд байгаа” хэмээн хэвлэлд хээвнэгярилцлага өгч сууна. Үндсэндээ БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос их зүйл хүлээлтгүй болжээ. Тэд ч өөрсдөө утаатай тэмцэх хүсэлгүй, чадамжгүйгээ тойруугаар хүлээн зөвшөөрчихлөө.
2022 оны арванхоёдугаар сар
2022.01.12 Хоёр сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн холбогдох албаны хүмүүсийн хамт “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун, зүүн бүсийн үйлдвэрийн түлш хатаах технологитой танилцаж, “шахмал хар”-ын чанарыг шалгасан юм.
Засгийн газар болон агаарын бохирдлын асуудал хариуцсан байгууллагууд ямар чидэвх санаачилгагүй, урагшгүй ажиллаж байгааг ганцхан жишээгээр нотолъё. Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газар сайжруулсан шахмал түлшний чанар, стандартыг “эргэж харах”, нягтлах чиглэлийг холбогдох албаныханд өгсөн. Энэ ажлыг Б.Бат-Эрдэнэ сайд ахалж, мэргэжилтнүүдээр судалгаа, үнэлгээ хийлгэсний үр дүнд түлшний найрлагад ордог зарим бодис түүхий нүүрснийхээс ч их хэмжээний хүхэрлэг хий ялгаруулдаг, үүнийг сайжруулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ. Улмаар “Тавантолгой түлш”-ийнхэн шинэ стандарт, технологийн дагуу барьцалдуулагч бодис гарган авч, тодорхой хэмжээний бүтээгдэхүүн туршилтаар үйлдвэрлэсэн. Сайжруулсан түлшинд “но” байсан гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрч, шинэ стандарт баталсан ч өнөө хэр нь хуучин технологиороо түлш үйлдвэрлэж, нийслэлчүүдэд нийлүүлсээр байна. Үүний шалтгааныг түүхий эдийн хангамж, нөөцтэй холбон тайлбарлаж буй. Улаанбаатар хот түүхий нүүрс хэрэглэдэг байх үеийнхээс ялгаагүй их утаатай болсны гол шалтгааныг мэргэжилтнүүд илрүүлсэн атал гол байгууллагууд нь түүний эсрэг арга хэмжээ авахгүй, хөшүүн хойрго хандаж буй нь ингэж дүгнэхэд хүргэв. Тэд өнгөрсөн жилүүдэд сайжруулсан түлшинд хир халдаахгүй хамгаалсаар ирсэн. Харин өдгөө түүнд асуудал бийг хүлээн зөвшөөрсөн ч “итгэл хүлээлгэсэн” хэвээр.
2022.01.13 БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Улаанбаатар хотын агаарын бохирдлын бодит шалтгааныг тодорхойлохгүйгээр шийдвэр гаргах боломжгүй. Хяналт шалгалтыг бүх чиглэлээр зохион байгуулна. Эхний ээлжид голомт бүхий газруудад дрон нисгэж, утаа их гаргаж байгаа айлуудыг илрүүлэн, шахмал түлш хэрэглэж буй, эсэхийг нь шалгана” гэж мэдээлэв.
Агаарын бохирдол бууруулах ажлыг бодлогын шатанд, хэрэгжүүлэх түвшинд хариуцаж буй олон байгууллага, албан тушаалтан бий. БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд гэхэд агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд байдаг. Нийслэлд Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар гэж тусгай агентлаг хүртэл буй. Ерөнхийлөгчид байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх, Улаанбаатар хотын захирагчид агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч байгаа. Өөрөөр хэлбэл, шат шатны байгууллагад ийм асуудал хариуцсан нэгж, мэргэжилтэн бий. Гэвч тэд ажлаа хангалттай хийдэггүйгээс утааны асуудал өдгөө эзэнгүй орхигдож, “нүүрснийхулгай”, жагсаалцуглааныдуулианддарагданхэндчанзаарагдахгүйбайна. Засгийн газар эдгээрийг нэгэнт дорвитой ажиллуулж, зохион байгуулж чадахгүй бол чиг үүргийн давхардлыг нь арилган, төсвийн хөрөнгийг хэмнэх хэрэгтэй. Цаашид яах чиг баримжаагаа мэдэхгүй, тодорхойлж чадахгүй бол олон улсын байгууллага, туршлагатай улс орнуудаас тусламж хүсэх гарц ч бий. “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийн адилаар чадварлаг мэргэжилтэн, ур чадвартай экспертүүдээс зөвлөх үйлчилгээ авч, энэ ажилд татан оролцуулах боломжтой. Үүнд нэрэлхэх, санаа зовох хэрэг ер байхгүй. Байгаль орчны асуудлыг ганц улс, үндэстэнд хамааруулж, тэдний л даван туулах бэрхшээл мэтээр хайрцаглаж хардаг цаг өнгөрсөн шүү дээ. Олон улсын томоохон байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн уриа лоозон, нэрээс ч энэ нэгдмэл байдал илт анзаарагдах болсон. Манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр зарлахад бусад орон хэрхэн дэмжиж, гар нийлэн ажиллахаа илэрхийлсэн билээ. Асуудлыг байнга хэвшмэл өнцгөөс харах, гадна талаас нь томоор зураглаж ажих ондоо шүү дээ.
2022.01.15 Ажлын хэсгийнхэн хотын захын гэр хорооллын айлуудад гэнэтийн шалгалт хийж, юу түлж байгааг нь тандав. Нэгэн айл хуучин хувцас түлж байсныг энэ үеэр илрүүлэв. Үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж, иргэдийн хариуцлагагүй байдал утаа ихсэх гол шалтгаан болж буй мэтээр харуулахыг хичээсэнбилээ.
Улаанбаатарын утаа өнгөрсөн оны өвөл Засгийн газрын анхаарлын төвд байсан. Үүнд иргэдийн дуу хоолой чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин одоо Засгийн газар агаарын бохирдолд анхаарах манатай бужигнаантай, “савлагаатай” байна. Иргэд ч нүүрсний хулгайн хэргийн хойноос хөөцөлдөөд, амьсгалах эрхийнхээ төлөө дуугарах чсөхөөгүйявна. Энэ хооронд нийслэлийн агаарын чанар улам муудсаар, иргэд хордсоор. Улаанбаатарын утааг салхи л “намжааж” байна.
2022.01.17 Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Түүнийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын үүргээ биелүүлээгүй, агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр дорвитой ажиллаагүй гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн юм.
2022.01.18 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд БОАЖ-ын дараагийн сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо.
2022.01.21 Шинэ сайд ажлаа хүлээж авсныхаа дараа “Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдэхгүй. Цогц арга хэмжээ авна” гэж мэдэгдэв.
2022.12.11 Б.Бат-Эрдэнэ сайд утааны асуудал БОАЖЯ-нд хамааралгүй хэмээв.